Хэнтий аймаг дахь тусгай салбар
Тусгай салбар нь Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны тушаалаар Чингис хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг хамгаалах, гүний худаг, цэвэр усны барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдаж, харуул хамгаалалтыг 2023 оны 07 дугаар сараас, салбарын захирагчаар ахмад Б.Батзоригийг томилон улсын онц чухал объектод 24 цагаар тасралтгүй хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 141 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Чингис хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор харуул хамгаалалтыг тасралтгүй зохион байгуулан үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 830 ДУГААР ТУСГАЙ САЛБАР