Дорнод аймаг дахь тусгай салбар
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1974 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №49 тоот тогтоолоор Дорнод аймаг Чойбалсан хот дахь цэвэр ус хангамжийн анги, цэвэр усны эх булаг, гүний худгуудын хамгаалалтанд байлгахаар заасны дагуу Дорнод аймаг дахь Цагдан сэргийлэх ангийн харьяанд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан. 1980 оны эхээр олон улсын нөхцөл байдал, улс төрийн бодлогыг харгалзан үзэж, цэвэр усны ангийн усан санг хамгаалалтандаа авч, хамгаалах объектын тоог нэмэгдүүлж салаан дарга салааны орлогч, 16 сэргийлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр албан үүргээ гүйцэтгэж ирсэн.
Нийгмийн хөгжлийн дагуу тус хамгаалах салаа нь 1993 онд Дотоодын цэргийн харьяанд орж, Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн Гэрээт тусгай салаа болон зохион байгуулагдаж, 2008 онд улсын онц чухал объектод халдлага гарч цаг үеийн нөхцөл байдлыг үнэлэн Дорнод аймаг дахь Дотоодын цэргийн Гэрээт тусгай салааг Дотоодын цэргийн төсөвт болгож Дорнод аймаг дахь цагдаагийн газрын харьяанд шилжүүлсэн. Дотоодын цэргийн штабын даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ны 45 тоот тушаал, Цагдаагийн газрын даргын Б/20 тоот тушаалаар Дотоодын цэргийн тусгай салааг Дорнод аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн томилсон.
Цагдаа, дотоодын цэргийн командлагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/01 тоот тушаалаар Дорнод аймаг дахь цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг нь Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салаа болон өөрчлөгдсөн. Дотоодын цэргийн командлагчийн 2020 оны тушаалаар Дорнод аймаг дахь тусгай салбар болгон өөрчилсөн. Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны тушаалаар Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбар болж, 2023 оны тушаалаар салбарын захирагч, эргүүл хамгаалалтын офицер, хамгаалалтын ажилтан, жолооч албан тушаал батлагдаж улсын онц чухал объектын харуул, хамгаалалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
1974 онд анх байгуулагдахад хамгаалах салааны даргаар ахмад Володя, сэргийлэгчээр Д.Баттөр, М.Болд, Ч.Энхцог, Д.Надаадорж, С.Бадамдагий, Д.Цэгмид нар томилогдон ажилласан түүхтэй. Тус хамгаалах салаа нь Дорнод аймаг дахь цэвэр ус хангамжийн объектыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бахдам гавъяатай.
1976 оны 10 дугаар сард үйлдвэрүүдийг цэвэр усаар хангах, дахин дамжуулах насосны станцийг хамгаалалтанд авч сэргийлэгчийн орон тоог нэмэгдүүлж, салаан даргын хамт бүгд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэлсэн.
1980 оны эхээр олон улсын нөхцөл байдал, улс төрийн бодлогыг харгалзан үзэж, цэвэр усны ангийн усан санг хамгаалалтандаа авч, хамгаалах объектын тоог нэмэгдүүлж салаан дарга салааны орлогч, 16 сэргийлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр албан үүргээ гүйцэтгэж ирсэн.
Улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг сайжруулах, хамгаалалтыг зөв оновчтой зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй эмзэг цэгүүдийг харуулын бүрэн хяналтанд авч, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, Цагдаагийн газрын нийт тасаг албад болон Дорнод аймаг дахь Тагнуулын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчин зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай харилцан ажиллах төлөвлөгөөний дагуу хамтран ажиллаж байна.
Дотоодын цэргийн Тусгай салбар нь “Дорнод НАА” ОНӨААТҮГ-тай байгуулсан харуул хамгаалалтын гэрээнд засны дагуу Улсын онц чухал объект болох Чойбалсан хотын Цэвэр ус хангамжийн анги, товчлоод Чойбалсан хотын Цэвэр ус хангамжийн анги, станцын байгууламжийн нутаг дэвсгэрт харуул хамгаалалтын болон тогтоосон дэг журам биелүүлэх, нийгмийн хэв журам сахиулах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 826 ДУГААР ТУСГАЙ САЛБАР