Говь-Алтай аймаг дахь тусгай салбар
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт орших “Тайширын усан цахилгаан станц”-ыг улсын онц чухал объектын жагсаалтад оруулан, Дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авах шийдвэр гарч, уг тогтоолын дагуу Дотоодын цэргийн тусгай салбарыг тус аймагт шинээр байгуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс харуул хамгаалалтын үйл ажиллагааг эхлүүлсэн.
Анх Дотоодын цэргийн “Тайширын усан цахилгаан станцыг хамгаалах тусгай салбар”, 2022 оны 04 дүгээр сараас “Дотоодын цэргийн 825 дугаар тусгай салбар” гэсэн нэршилтэйгээр алба-ажиллагаагаа зохион байгуулж, Улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох, хуулиар тогтоосон бусад чиг үүргүүдийг биелүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 444 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Говь-Алтай аймгийн Тайшир сумын “Хуримт” багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайширын усан цахилгаан станц”-ыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авах ажлыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулан хамгаалалтыг мөн өдрөөс, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 129 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны “Объект хамгаалалтад хүлээн авах тухай” А/09 дүгээр тушаалаар байгуулагдсан “Алтай хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж”-ийг хамгаалалтад хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус объектыг Дотоодын цэргийн хамгаалалтад хүлээн авч Говь-Алтай аймгийн иргэдийн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай, аюулгүй байдал, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 825 ДУГААР ТУСГАЙ САЛБАР