Дархан-Уул аймаг дахь тусгай салбар
Дархан-Уул аймгийн Дотоодын цэргийн тусгай салбар нь 1965 оны 3 дугаар сард Оросын холбооны Улсын мэргэжилтнүүд Дархан хотын ус хангамжийн хоёр дугаар өргөгч станц, Хараа голын дагуух гүний худгуудыг Монгол Улсын талд хүлээлгэн өгснөөр цагдан сэргийлэх ангийн ус сувгийг хамгаалах салаа нэртэйгээр анх 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж захирагчаар бага дэслэгч Даваасүрэн 1965-1971онд, Ахмад Пүрэв-Очир 1971-1988 онд, Ахмад Д.Цэвэгсүрэн 1988-1989 онд, Хошууч Г.Гончиг, 1989-1990 онд, Хошууч С.Очирбат 1990-1997 онд, Хошууч Ц.Бадам 1998-2005 онд , Хошууч Ш.Болдбаатар 2005-2014 онд, Хошууч Т.Гантөмөр 2018-2020 онд тус тус захирагчаар томилогдон ажиллаж байсан.
Цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 2014 оны 04-р сарын 01-ний өдрөөс Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болж ЦЕГ-ын даргын 2014 оны тушаалаар объект хамгаалах хэсэг, Мөн оны тушаалаар Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасаг болон өөрчлөгдсөн. Тасгийн даргаар Цагдаагийн дэд хурандаа С.Хурц томилогдон ажиллаж байсан.
Дотоодын цэргийн тухай хууль 2017 оны 09-р сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Монгол улсын засгийн газрын 2017 оны тогтоолоор Дархан-Уул аймгийн Цэвэр усны эх үүсвэрийн хамгаалалтыг Дотоодын цэрэгт дахин шилжүүлж салааны захирагчаар дэд хурандаа Ш.Болдбаатар 2017 онд томилогдон ажиллаж 2018 оны 07-р сарын 01-с цэргийн байнгын тэтгэвэрт гарснаар хошууч Т.Гантөмөр 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 01 сарын 23 хүртэл салааны захирагчаар тус тус ажиллаж байсан ба Дотоодын цэргийн Командлагчийн 2020 оны 01 дүгээр сарын 03 ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн тусгай салааны нэршлийг Тусгай салбар болгон өөрчилж х/ч С.Түвшинжаргал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс салбарын захирагчаар томилогдон ажиллаж байна.
Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тушаалаар Дотоодын цэргийн 822 дугаар тусгай салбар болон бүтцийн өөрчлөлт хийгдэж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолыг хэрэгжүүлж, “Үндэсний дата төвийн нөөц төв”-ийг хамгаалалтад хүлээн авах ажлыг Дотоодын цэргийн командлагчийн 2022 оны “Объект хамгаалалтад хүлээн авах тухай” тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч орон тоо шинэчлэн батлагдаж Улсын онц чухал объектыг хамгаалах үндсэн үүргээ холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд гүйцэтгэж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 822 ДУГААР
ТУСГАЙ САЛБАР