Багануур дүүрэг дэх тусгай салбар
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоол, Хууль зүй дотоод хэргийн сайдын тушаал, Дотоодын цэргийн командлагчийн 2017 оны Б/01, Дотоодын цэргийн штабын даргын Б/01 тоот тушаалаар Багануур дүүргийн ус хангамжийн эх үүсвэрийг Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбарын хамгаалалтад авсан.
Тус салбар нь Дотоодын цэргийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган ажиллаж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 823 ДУГААР ТУСГАЙ САЛБАР