Багахангай дүүрэг дэх тусгай салбар
Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбар нь Монгол Улсын засгийн газрын 2008 оны 270 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын ундны эх үүсвэрүүд Дотоодын цэргийн хамгаалалтад байхаар Улсын онц чухал объектын жагсаалтад өөрчлөлт орж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн 2009 оны тушаалаар “Багахангай дүүрэг дэх ус хангамжийг хамгаалах тусгай салаа” нэртэйгээр байгуулагдаж, нийслэлийн алслагдсан дүүргийн иргэдийн ундны объектуудын аюулгүй байдлыг хангаж, Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж эхэлсэн.
2014 онд Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 175 дугаар тушаалаар “Тусгай салаа”-г татан буулгаж, цагдаагийн ерөнхий газрын даргын 174 дүгээр тушаалаар 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс Багахангай дүүргийн цагдаагийн тасгийн “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсэг” болгон өөрчилж, 2017 онд Дотоодын цэргийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны Б/493 дугаар тушаалаар “Олон нийтийн аюулгүй байдал хангах хэсэг”-ийг татан буулгаж, Дотоодын цэргийн командлагчийн 2017 тушаалаар “Багахангай дүүргийн ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салаа”-г дахин байгуулж, 2022 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “824 дүгээр тусгай салбар” болгон өргөжүүлсэн.
Тусгай салбар нь Дотоодын цэргийн тухай хуулийн дагуу улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох, гамшиг, аюулт үзэгдэл, осол аюул тохиолдсон үед эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, гоц халдварт өвчин гарсан үед хөл хорио, хорио цээрийн дэглэм сахиулах, зарим объектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргийг гүйцэтгэж, үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд ханган, Багахангай дүүрэгт төрийн цэргийн байгууллагын төлөөлөл болон үйл ажиллагаа явуулж байна.
ДОТООДЫН ЦЭРГИЙН 824 ДҮГЭЭР ТУСГАЙ САЛБАР