БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЦАГДААГИЙН АХЛАХ АТТАШЕ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ ШИ ЮУНБИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис Бүгд Найрамдах Хятад Ард улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн ахлах атташе, бригадын генерал Ши Юунбин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, танилцах ажлын уулзалт хийлээ.
Тус уулзалтад Дотоодын цэргийн штабын Дэд бөгөөд ажиллагааны удирдлагын газрын дарга хурандаа Н.Мөнх-Итгэл, Захиргааны удирлагын газрын дарга хурандаа Д.Энхбадрах, Цэргийн алба сургалт, хамтын ажиллагааны газрын дарга дэд хурандаа М.Батзориг, Цагдаагийн Ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Эрдэнэдалай, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Тамир, Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цагдаагийн атташе, цагдаагийн хошууч Э.Жаранзургаа нар оролцлоо.
Уулзалтаар Дотоодын цэргийн байгууллагаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цагдаагийн болон Зэвсэгт цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт зохиох талаар харилцан санал солилцсон юм.