БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ҮНДЭСНИЙ ГВАРДТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дотоодын цэргийн байгууллагыг төлөөлж штабын Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний гвардын Тэргүүн газрын дарга, хурандаа Хомижон Дадабоев тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар хоёр тал өөрийн байгууллагынхаа түүхэн замнал, бүтэц, зохион байгуулалт, гүйцэтгэж буй чиг үүргийн талаар харилцан мэдээлэл өгч, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн үр дүнтэй явуулах талаар санал солилцлоо.