ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС 600 ШИРХЭГ НОМ ХАНДИВЛАЛАА
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч, ажилтан, хугацаат цэргийн алба хаагч нарт Цагдаагийн ерөнхий газрын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс болон иргэн Н.Буянтөгсөөс оюуны болон бодомжийн соён гэгээрүүлэх бэлэг барьж “Номын цогц сан" байгуулах арга хэмжээнд үлгэр жишээ үзүүлж, сан хөмрөгийг баяжуулан өргөтгөн 600 ширхэг номыг мэдлэг, мэдээллийн эх болгон хандивлалаа.
Таны дурсгал болгон хандивласан ном нь тус ангийн цэргийн ротын “Номын сан”-д арвижин нэмэгдэх сан хөмрөг болж, алба хаагч, ажилтан, хугацаат цэргийн алба хаагчдад оюуны бүтээмжит хүртээл болсоор байх болно.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Та бүхний цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.