ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА М.ЛУВСАНДОРЖ 805 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа М.Лувсандорж өнөөдөр (2025.02.05) Дотоодын цэргийн 805 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад цаашид байгууллагын хөгжил, үйл ажиллагааны талаар баримтлах бодлогын талаар танилцууллаа.
Мөн уулзалтын үеэр алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсож, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг нэр төртэй, сахилга хариуцлагатай, хүний эрхийг дээдлэн биелүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн.