АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектыг хамгаалах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын алба хаагчдыг дараах шагналаар шагнав.
“Дотоодын цэргийн алдар” тэмдгээр
Дотоодын цэргийн штабын Харуул хамгаалалтын хэлтсийн шуурхай удирдлагын жижүүр, хошууч Ц.Нацагдорж
Мөн штабын Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, хошууч Ц.Соронзонтунгалаг
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн сургалтын туслах, биеийн тамирын офицер, хошууч Н.Батзаяа
Мөн ангийн Харуул хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал
“Хүндэт жуух”-аар
Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын хэлтсийн Ахлах нягтлан бодогч, ахмад Б.Туул
Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан офицер, дэслэгч М.Даваажав
Мөн ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах, нэгдүгээр салбарын эргүүлийн офицер, дэслэгч Д.Жалсрай
Мөн ангийн Ус хангамжийн эх үүсвэр хамгаалах, нэгдүгээр салбарын харуулчин ахлах ахлагч Д.Ганбаатар
Дотоодын цэргийн 810 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Э.Ганболор
Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын бүлгийн довтлогч, ахмад Ж.Оюунболд
Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Б.Төгөлдөр
Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарын харуулчин, ахлах ахлагч Г.Батхүү нарыг шагнав.
“Дотоодын цэргийн алдар”, “Хүндэт жуух”-аар шагнагдсан алба хаагчдынхаа цаашдынх нь ажилд өндөр амжилт хүсье.