ЗӨРЧИЛ ШАЛГАХ ЭРХ БҮХИЙ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь хэсэгт Улсын онц чухал обьектын хамгаалалтад гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтад байгаа обьектын ойр орчимд илэрсэн сэжиг бүхий хүн, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, бичиг баримтыг шалгах, хамгаалалтын бүсэд гаргасан зөрчлийг шийдвэрлэх зохицуулалтыг бий болгож, хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн прокурор газар, Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газартай хамтарсан сургалтыг зөрчил шалган шийдвэрлэх эрх олгогдох, хяналт тавих эрх бүхий албан тушаалтнуудтай энэ оны 04 дүгээр сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.