“Улаанбаатар Марафон – 2023” Олон Улсын Гүйлтийн Бүртгэл Эхэллээ
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 30 мянга гаруй иргэдийг хамруулдаг, 7 дахь жилдээ зохион байгуулагдаж оролцогчдын тоо нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна.
“Улаанбаатар марафон – 2023” олон улсын гүйлтийг 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нийслэл хотод VIII удаагаа зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг 2023 оны 05 дугаар сараас 10-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнаар явуулж байна.
Марафон гүйлтийн 5 км-ийн зайд оролцогчийн баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажил Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодод (БГД-ийн БТСХ-95705607; БЗД-ийн БТСХ-85829111; БНД-ийн БТСХ-99704438; БХД-ийн БТСХ 88060874; НД-ийн БТСХ-88057467; ХУД-ийн БТСХ-99663717; СБД-ийн 88085975; СХД-ийн БТСХ-99072560; ЧД-ийн БТСХ-88928787) 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл зохион байгуулна.
Марафон гүйлтийн 42,195 км, 21,095 км, 10 км-ийн зайд оролцогчийн (гадаадын иргэд) бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил Нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Бага тойруу, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрны нэг давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд) 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэлх өдрүүдэд зохион байгуулагдана.
“Улаанбаатар марафон”-д нэгдэцгээе!!!!!!!!!!
эх сурвалж. sport.ub.gov.mn