БҮХ НИЙТИЙН МОД ТАРИХ ӨДӨР 5000 ШИРХЭГ МОД ТАРИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 5 болон 10 дугаар сарыг мод тарих үндэсний өдөр хэмээн зарлаж үйл ажиллагааг зохион байгуулдаг. Улаанбаатар дотоодын цэргийн штаб, анги тусгай салбаруудын хэмжээнд хамгаалуулагч байгууллагын орчин болон штаб, анги салбарын байршилд шар хуайс, буйлс, агч зэрэг 3 төрлийн 5000 ширхэг мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.