МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН САНААЧИЛСАН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД АНГИЙН ТӨВ БАЙРЛАЛД НАРС МОД ТАРЬЖ НОГООН БАЙГУУЛАМЖЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жил бүрийн 5 болон 10 дугаар сарыг мод тарих үндэсний өдөр хэмээн зарлаж үйл ажиллагааг зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байрлалд 3-5 метр өндөртэй нарс мод 35 ширхэг мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.