“ЭРҮҮЛ БИЕ-ЗӨВ ДАДАЛ” ЯВГАН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудын чуулган”-ыг угтан залуу алба хаагчдыг мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх зорилгоор “Эрүүл бие-Зөв дадал” явган аяллыг өнөөдөр /2023.05.26/ зохион байгуулж байна.
Энэхүү явган аялалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын 170 гаруй алба хаагчид оролцож байна.
Нээлтийн арга хэмжээ “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-т болж, нээлтэд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо болон бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагч нар оролцлоо.
Эрүүл бие-Зөв дадал” явган аяллаар Манзушир хийдээс Богдхан уулын Цэцээ гүний ноён оргил чиглэлд 16.2 километр замыг туулах юм.