‘’НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА’’ ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАНЫ ХҮРЭЭНД МОД ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулагдах ‘’#Төрийн #цэргийн болон #хууль #сахиулах #байгууллагуудын #залуу #офицеруудын #чуулган’’-ыг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ‘’#Ногоон #ирээдүйн #төлөө #хамтдаа’’ уриа дор Налайх дүүргийн 6 дугаар хороо, Их ам Бүс нуурын орчимд зохион байгуулсан 10 байгууллагын 215 залуу офицер 1250 ширхэг улиас, хайлаас мод тарих арга хэмжээнд Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбарын алба хаагчид оролцлоо.