ТАЛАРХАЛ
Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбарын хамгаалалтын ажилтан, ахлагч Ю.Баянбаатар нь 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 10.00 цагийн орчимд томилгоот үүрэг гүйцэтгээд гэртээ харих замд Багахангай дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар байрны орон сууцны цонхоор утаа гарч, бага насны хүүхэд тусламж хүсч байхыг ажиглан, гал гарч байсныг илрүүлэн унтрааж иргэний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас авран хамгаалсан явдалд талархал илэрхийлье.
Төрийн болон Дотоодын цэргийн албан хаагчийн үүргээ биелүүлж, албаны нэр хүндийг өргөж, иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан таны цаашдын ажилд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.