ЗӨРЧИЛ ШАЛГАХ ЭРХ БҮХИЙ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн 823 дугаар тусгай Салбарын зөрчил шалгах эрх бүхий алба хаагчдад дүүргийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Дашцэрмаатай хамтран "Дотоодын цэргийн байгууллагад харъяалах зөрчилд, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах", "Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой төрлийн зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулах саналыг прокурорын болон шүүхэд шийлжүүлэх, анхаарах асуудал" сэдвээр сургалтыг зохион байгуулав.