“ХҮҮХЭД ТАНЫГ ХАМГААЛЪЯ” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийт, хүүхэд, багачуудад сурталчлах зорилгоор өнөөдөр /2023.06.01/ ”Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр Дотоодын цэргийн штаб, анги, тусгай салбаруудын үйл ажиллагааг сурталчлах үзүүлэн, тусгай үзүүлэх тоглолт сонирхуулж хүүхэд багачуудын дунд олс таталтын тэмцээн зохион байгууллаа.
Нийт хүүхэд, багачууд та бүхэндээ “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг хүргэе!