СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих”, “Хөдөлмөрийн сэтгэл судлалыг дэмжих” аяны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн ахлах сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Б.Уранцацралыг урьж, Дотоодын цэргийн штабын алба хаагчдад “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт” сэдвээр сургалт мэдээлэл хийж, сонирхолтой дасгал ажиллуулж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.