ИРГЭНИЙ ТАЛАРХАЛ
Дотоодын цэргийн 05 Дугаар ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, ахлах ахлагч Б.Болд нар 2023 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шөнө 03.30 цагийн орчимд Хан-уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүний сувгууд шалган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа айлын хашаа шатаж байхыг илрүүлэн унтрааж гэртээ унтаж байсан 4 том хүн 4 хүүхдийг галын аюулаас авран хамгаалж ангийн шуурхай удирдлагын жижүүр болон онцгой байдлын газрын галын хэсэгт дуудлага, мэдээлэл өгч ажилласан байна.
Төрийн болон Дотоодын цэргийн албан хаагчийн үүргээ биелүүлж, албаны нэр хүндийг өргөж, иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалсан таны цаашдын ажилд амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. /Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Идэрмөнхөөс 2023.06.07/
Иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа галын аюулгүй байдлаа сайтар хангаж, ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй эрсдлээс хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг дотоодын цэргийн байгууллагаас анхааруулж байна