СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран энэ оны 06 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд явагдах стратегийн команд штабын сургууль хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
“Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт тус стратегийн команд штабын сургууль нь нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.
Дотоодын цэргийн штаб Улаанбаатар хүрээний Дотоодын цэргийн анги, тусгай салбарууд газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын дадлага сургуульд оролцож байна.