АЛБА ХААХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ
Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Аюулгүй байдал- Дотоодын цэрэг” мэргэжлээр төгссөн офицеруудад, Дотоодын цэргийн анги, байгууллагын үндсэн чиг үүрэг, алба- ажиллагааны болон хуулиар хүлээсэн бусад чиг үүргийг гүйцэтгэхэд анхаарах асуудал, ажил албандаа хандах эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр штабын хэлтсийн дарга болон ахлах мэргэжилтэн нар “Ажлын чиг баримжаа олгох” сургалтыг 06 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагаас эхлэн зохион байгуулж “Алба хаах гэрээ”-г байгуулав.