АНГИЙН 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
"Ангийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр соёлын төвд зохион байгууллаа. Мөн МУ-ын Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор шинэчлэн батлагдсан “Төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээ”-г танилцуулж, цалин хөлсний нэмэгдэл өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж, ангийн хэмжээнд 2023 оны 2 дугаар улиралд алба ажиллагааг зохион байгуулсан шийдвэрийн дүнгийн сонголыг явууллаа. Арга хэмжээний төгсгөлд нийт алба хаагчдаас “Архи, согтууруулах ундааны зүйл ярихгүйгээр шинэ үеийн залуус шиг “Англи”, “Франц” хэл сурч гангарцгаая” уриалгыг гарган хэрэгжүүлэхээр тогтож, Ангийн захирагч хурандаа Ж.Түмэнтулга “Үүрэг, ажлын чиглэл”-ийг бие бүрэлдэхүүнд өгч ажиллаа.