ГАМШГААС ХАМГААЛАХ, СЭРГЭЭН БОСГОХ АЖИЛЛАГААНД ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГААС ОРОЛЦОЖ БАЙНА.
Дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдаас үер, усны далангийн хамгаалалтад ашиглах элс, хайргыг шуудайлан бэлтгэх, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Натур” худалдааны төв орчмын үерийн даланг чөлөөлөх, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангрила” төвийн зүүн урд уулзварын үер усны хамгаалалтад ашигласан хайргыг зөөж холдуулах ажлыг хийж гүйцэтгэсэн бол Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт орших “S.Outlet” дэлгүүр, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны 1, 2, 34, 97 дугаар байруудын подвол болон гадна орчинд тогтсон их хэмжээний үерийн усыг соруулах, үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх иргэдийн аюулгүй байдлыг хангах, өмч хөрөнгийг авран хамгаалах чиглэлээр дэмжлэг үзүүлж үүрэг гүйцэтгэж байна.