ҮЕРИЙН УЛМААС ҮҮССЭН ХОХИРЛЫГ АРИЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД АЛБА ХААГЧИД АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэл хотод үерийн улмаас үүссэн хохирлыг арилгах, тодорхой цэгүүдэд ус соруулах, лаг шаврыг цэвэрлэх ,тог цахилгааныг сэргээж хэвийн ажиллагаанд оруулах үйл ажиллагаанд Дотоодын цэргийн алба хаагчид оролцож байна.
Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис алба хаагчдын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан зөвлөмж өгч, Нийслэлийн онцгой комиссын дарга, гишүүдтэй санал солилцож ажиллалаа.