ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН БАХАРХАЛ, ҮНЭТ ЗҮЙЛ БОЛСОН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БОЛОН ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙЛДААНЫ ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАВ.
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 102, Дотоодын цэргийн 101 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны тугийг залж хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2023.07.15/ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч хошууч генерал Ж.Болд, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын дарга, удирдлага, ахмад ажилтнууд, алба хаагчид болон гэр бүлийнхэн оролцлоо.
Арга хэмжээний үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдад төрийн дээд одон медаль, Хууль зүй дотоод хэргийн яамны шагнал болон хугацааны цол гардуулж, цагдаагийн болон цэргийн тангараг давтах ажиллагаа, цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулж, урлагийн болон албаны үзүүлэх тоглолтоос алба хаагчид, зочид төлөөлөгчдөд үзүүллээ.
Та бүхэндээ цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын баярын өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч, сүлд хийморь мандан бадрах болтугай.