УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗРЫН ДАРГА Ц.ТӨРХҮҮ: ГҮНИЙ ХУДГУУДАД ҮЕРИЙН УС ОРООГҮЙ
Гүний худгуудад үерийн ус ороогүй
Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 267 хүн, 50 орчим техник хэрэгсэлтэй ажилласан. 218 гүний худгийн 104-ийнх нь эргэн тойрон бороо орсны улмаас их хэмжээний ус тогтож, хүн очих боломжгүй болсон юм. Гүний худгуудын цооногт үерийн ус ороогүй, алсаас удирдан, хэвийн ажиллагааг ханган ажилласан. Гэр хорооллын нийт 690 ус түгээх байр болон ус зөөврийн 59 автомашинд халдваргүйжүүлэлт хийн, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цэвэр усны шугам руу бохир ус орсон асуудал байхгүй. Харин иргэн, аж ахуйн нэгжүүд үерийн усыг бохир усны шугам сүлжээнд нийлүүлснээр бөглөрөх, цэвэрлэх байгууламжид ирж буй усны хэмжээ эрс нэмэгдсэн.
Эх сурвалж: Нийслэлийн мэдээ