БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД СУРАЛЦАХ АЛБА ХААГЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсын Жандармер, эргийн хамгаалалтын академийн 2023-2024 оны хичээлийн бакалаврын хөтөлбөрт Дотоодын цэргийн байгууллагаас суралцах 2 алба хаагчийг штабын Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, хошууч Ц.Соронзонтунгалаг нар хүлээн авч уулзан, БНТУ-ын соёл, Жандармер, эргийн хамгаалалтын академийн талаар товч мэдээлэл өгч, Дотоодын цэргийн штабын даргын "Итгэлийн захиас"-ыг гардуулан, алба хаагчдад баяр хүргэж, сурлагын амжилт хүслээ.