Эмэгтэй алба хаагчдын Цэргийн хэргийн болон албаны мэдлэг, ур чадвар дээшлүүлэх сургалт
Дотоодын цэргийн штабаас анги, тусгай салбарын эмэгтэй алба хаагчдын Цэргийн хэргийн болон албаны мэдлэг, ур чадвар дээшлүүлэх сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтаар “Эмэгтэйчүүдийн харилцааны соёл, хандлага, биеэ хэрхэн зөв авч явах, хувийн зохион байгуулалт”, “Эмэгтэй алба хаагчдын сэтгэл зүйн байдал, мэргэжлээс шалтгаалах өөрчлөлтүүд, урьдчилан сэргийлэх нь”, “Цэргийн албаны зохион байгуулалт”, “Биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх”, “Осол гэмтлийн үед эмнэлгийн анхны тусламж үзүүлэх”, Жагсаалын бэлтгэл”, “Цэргийн байр зүй”, Нийтийг хамарсан жагсаал цуглааны үед өгөгдөх командуудыг гүйцэтгэх”, “Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл”, “Автомат болон гар бууны хагас задаргаа, эвлүүлгээ” зэрэг 13 чиглэлээр танхимын болон дадлагын сургалтыг явууллаа.