АЛБА ХААГЧИД 30 КМ ЗАЙНД ЯВГАН МАРШ ҮЙЛДЭХ ЯВЦАД ДАДЛАГА, СУРГУУЛЬ ХИЙЛЭЭ.
Дотоодын цэргийн анги, тусгай салбарын алба хаагчдад 2023 онд зохион байгуулах “Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу штаб, 05, 805, 810 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүнтэй явуулах 30 км-ийн явган маршийг зохион байгууллаа.
Явган марш нь анги, тусгай салбарын явган марш үйлдэх үеийн жигдрэлт, алба хаагчдын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Маршийн явцад бие бүрэлдэхүүнтэй явуулах сургалтыг 8 цэгт төлөвлөж хээрийн сургалтыг амжилттай зохион байгуулсан юм.