30 км-ын явган марш зохион байгуулагдлаа.
Дотоодын цэргийн штабаас Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2022 оны 05 дугаар захирамжаар өгсөн чиглэлийн дагуу 2022-2027 онд хэрэгжүүлэх “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх хөтөлбөр”, Дотоодын цэргийн анги, тусгай салбарын алба хаагчдад 2022 онд зохион байгуулах “Албаны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу штаб, 05, 805, 810 дугаар анги, 809 дүгээр тусгай салбарын бие бүрэлдэхүүнтэй явуулах 30 км-ын явган маршийг энэ оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо “Билгүүний ам”-наас Чингэлтэй хайрхны чиглэлд зохион байгууллаа.
Явган маршийн хүрээнд анги, тусгай салбарын удирдах бүрэлдэхүүний цагийн байдлыг үнэлж дүгнэх, шийдвэр гаргах, удирдах арга барил, алба хаагчдын албаны бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн хэргийн мэдлэг, Дотоодын цэргийн тухай хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай дадлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр “Анги, тусгай салбарын түргэн байрлах ажиллагаа”, “Эрэн хайх, аврах ажиллагаа”, “Байгалын саад, хордсон газар орныг туулах”, “Эзлэгдсэн объектыг чөлөөлөх”, “Эрүүл мэнд, сэтгэл зүйн туламж үйлчилгээ үзүүлэх”, “Ерөнхий цэргийн саадын зурвас туулах”, “Цэргийн байр зүй”, “Нийтийн хэв журам хамгаалах дадлага” зэрэг 9 төрлийн дадлага, сургуулилт, 3 төрлийн уралдаан тэмцээн, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгууллаа.