ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СЭТГЭГДЛИЙГ НЬ СОНСЛОО
Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Т.Сүхболд Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, ангийн үйл ажиллагаа, хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн анхан шатны сургалтын төвийн явц байдал, ахуйн нөхцөл, барилга байгууламжтай танилцаж, бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт хийж, санал сэтгэгдлийг нь сонсох ажиллагааг зохион байгууллаа.