САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн байгууллагын 2023 оны сахилгын зөвлөгөөнийг өнөөдөр /2023.12.26/ зохион байгууллаа. Зөвлөгөөнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Штабын дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, мөн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, Цэргийн алба-Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, даргын зөвлөлийн гишүүд, төв, орон нутгийн анги, тусгай салбарын алба хаагчид нийт 16 байршлаас танхимаар болон цахимаар оролцлоо.
Зөвлөгөөнөөр Дотоодын цэргийн байгууллагын “Алба хаагчдын сахилга ёс зүйн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж зөвлөгөөнд оролцогчдын дунд 5 сэдвээр хэлэлцүүлэг явуулан нээлттэй микрофон аялуулж ирэх 2024 онд “Өндөр хариуцлагатай, өргөн мэдлэгтэй болж, байгууллагаа сахилга, ёс зүйн зөрчилгүй ногоон бүс болгоё” уриалга гаргалаа.