АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Дотоодын цэргийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор англи хэлний анхан шатны эрчимжүүлсэн сургалтыг энэ оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эхлүүллээ. Сургалтад дотоодын цэргийн байгууллагын төв, орон нутгийн анги, тусгай салбарын 25 алба хаагчийг хамруулж байна. Энэхүү сургалт нь сар бүр үе шаттай явагдах юм.