"МӨНГӨН ӨВӨЛ" ЦАСНЫ БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дотоодын цэргийн штабын даргын баталсан удирдамжийн дагуу Улаанбаатар хүрээний Дотоодын цэргийн анги, тусгай салбарын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хамт олны дунд эерэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл” цасны баярын арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хээрийн сургалтын төвийн орчимд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд анги, тусгай салбарын 500 гаруй алба хаагч хамрагдаж, "Олс таталт", "Хөгжөөнт буухиа", "Чарганы уралдаан", "Морин барилдаан" зэрэг хөгжөөнт тэмцээнүүд зохион байгуулагдаж, шалгарсан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Мөн дотоодын цэргийн ахлагчийн зөвлөлөөс бие бүрэлдэхүүний дунд "Flash mob" бүжгийн хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар хийлгэж, "Мөнгөн өвөл" цасны баярын арга хэмжээ батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулагдлаа.