ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Дотоодын цэргийн байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, цэргийн алба хаах үүргээ биелүүлсэн /биеэр болон дүйцүүлэн хаасан/, эсхүл дээд боловсролтой, доор дурдсан шаардлага, шалгуурыг хангасан иргэдээс шалгаруулан авч “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад суралцуулах ажлыг зохион байгуулж байна.
Дотоодын цэргийн анги, байгууллагад шалгалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл сул орон тоо зарласан байгууллага дээр хүлээн авна.
Тавигдах ерөнхий шаардлагыг энд дарж үзнэ үү.
Хэрэв та ерөнхий шаардлагыг хангаж байгаа бол доор газруудад хандаж, нарийвчилсан судалгаанд хамрагдана уу.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт.
-Дотоодын цэргийн штаб, Холбоо барих утас: 99131771, 88440696; Хаяг: Баянзүрх дүүрэг 2-р хороо Доржийн гудамж, Цэргийн хотхон ДЦ 805 дугаар ангийн байрлалд.
-Дотоодын цэргийн 05 анги /орбит, Холбоо барих утас: 94002260; Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчний гудамж, Дотоодын цэргийн 05 дугаар анги
-Дотоодын цэргийн 805 анги, Холбоо барих утас: 89010210, Хаяг: Баянзүрх дүүрэг 2-р хороо Доржийн гудамж, Цэргийн хотхон Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байрлалд.
-Дотоодын цэргийн 810 анги, Холбоо барих утас: 88034658, Хаяг: Баянзүрх дүүрэг 2-р хороо Доржийн гудамж, Цэргийн хотхон ДЦ 805 дугаар ангийн байрлалд.
Бүртгэлд хамрагдсан иргэд 2024 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдөр 09:00 цагаас тухайн судлагдсан байгууллага дээрээ шалгалтад орно.
Уншиж судлах эрх зүйн баримт бичгийн жагсаалт.
ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБ