ДАСАН ЗОХИЦОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн, Дотоодын цэргийн байгууллагаас зарласан “Хамгаалалтын ажилтан” албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж, томилогдох иргэдэд дотоодын цэргийн байгууллагын гүйцэтгэж байгаа чиг үүрэг, хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагааг сурталчлан таниулах, ажил албанд нь богино хугацаанд сургах, дасан зохицуулах, ажил, мэргэжлийн алдаа дутагдал гаргуулахгүй байх, мэргэжлийн чиг баримжаатай болгох зорилгоор сургалт зохион байгууллаа.