НЭГДЭЛТ, НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Ангийн хэмжээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд төрийн далбаагаа мандуулж, цэргийн тангараг давтах ажиллагааг зохион байгуулж мөн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа н.Чимэддорж Алба хаагчдаас үйлдэж байгаа сахилга, ёс зүйн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт, ярилцлага явуулж, захирагчийн захиргааны удирдлага эрхэлсэн орлогч, хошууч Б.Алтангэрэл ангийн 7 хоногийн тайлан, удирдах байгууллагаас ирсэн албан бичгийг танилцуулан ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга нийт алба хаагчдад ажлын үүрэг, чиглэл өгч ажиллав.