ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.
“Жанжин сүх шиг хийцгээе” цэрэгжлийн гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд 12 анги, байгууллагын 90 гаруй алба хаагчид “Модон моринд малгай тавьж харайх”, “Дүүжинд сонс эргэх”, “Дүүжинд татаж давах”, “Суга савлуурт 15в дугаар дасгалыг гүйцэтгэх” гэсэн 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
ТЭМЦЭЭНИЙ ОФИЦЕР, АХЛАГЧИЙН “МОДОН МОРИНД МАЛГАЙ ТАВЬЖ ХАРАЙХ” төрөлд:
Тэргүүн байранд амжилтын хувиар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн дэд ахлагч Т.Алтаншагай 10 малгай дээгүүр;
Дэд байранд амжилтын хувиар Дотоодын цэргийн 826 дугаар тусгай салбарын ахлагч Э.Баасанхүү 10 малгай дээгүүр;
Гутгаар байранд амжилтын хувиар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн дэд ахлагч М.Ганзориг 10 малгай дээгүүр тус тус харайснаар;
“ДҮҮЖИНД ТАТАЖ ДАВАХ ДАСГАЛ”-ЫН төрөлд:
Тэргүүн байранд Дотоодын цэргийн 810 дугаар ангийн ахлах ахлагч Ц.Энхтөр 25 удаа;
Дэд байранд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын дэд ахлагч Б.Ганбат 24 удаа;
Гутгаар байранд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагч Ө.Уужимтөгс 21 удаа тус тус татаж давснаар;
“ДҮҮЖИНД СОНС ЭРГЭХ” төрөлд:
Тэргүүн байранд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн ахлах ахлагч Д.Оюунбаатар 107 удаа;
Дэд байранд Дотоодын цэргийн 824 дүгээр тусгай салбарын дэд ахлагч Б.Гантулга 64 удаа;
Гутгаар байранд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын дэд ахлагч Ж.Хангай 63 удаа эргэснээр;
“СУГА САВЛУУРТ ГҮЙЦЭТГЭХ ДАСГАЛ”-ЫН төрөлд:
Тэргүүн байранд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн ахлагч Х.Мөнх-Эрдэнэ 9.4 оноогоор;
Дэд байранд Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын ахмад А.Батцэнгэл 9.3 оноогоор;
Гутгаар байранд Дотоодын цэргийн 828 дугаар тусгай салбарын ахлах ахлагч Д.Жамбалдорж 9.2 оноогоор;
ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН “МОДОН МОРИНД МАЛГАЙ ТАВЬЖ ХАРАЙХ” төрөлд:
Тэргүүн байранд амжилтын хувиар Дотоодын цэргийн 05 дугаар ангийн дэд түрүүч Э.Балжинням 10 малгай дээгүүр;
Дэд байранд амжилтын хувиар Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдагч М.Мөрөөдөл 10 малгай дээгүүр;
Гутгаар байранд амжилтын хувиар Дотоод хэргийн их сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн сонсогч М.Хосбаяр 10 малгай дээгүүр тус тус харайснаар;
“ДҮҮЖИНД ТАТАЖ ДАВАХ ДАСГАЛ”-ЫН төрөлд:
Тэргүүн байранд Дотоод хэргийн их сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн сонсогч Г.Улсболд 26 удаа;
Дэд байранд Дотоод хэргийн их сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн сонсогч Э.Дөлгөөнмөрөн 11 удаа;
Гутгаар байранд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч Х.Мөнх-Эрдэнэ 10 удаа тус тус татаж давснаар;
“ДҮҮЖИНД СОНС ЭРГЭХ” төрөлд:
Тэргүүн байранд Дотоод хэргийн их сургуулийн Дотоодын цэргийн тэнхимийн сонсогч Б.Идэрхангай 40 удаа;
Дэд байранд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байлдагч Б.Нацагдорж 30 удаа;
Гутгаар байранд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч С.Анар-Эрдэнэ 19 удаа тус тус эргэснээр;
БАЙГУУЛЛАГЫН ДҮН.
Анги тусгай салбарын алба хаагчдын үзүүлсэн амжилтыг бага онооны системээр дүгнэж гаргахад:
Тэргүүнд байранд 12 оноогоор Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбар;
Дэд байранд 16 оноогоор Дотоодын цэргийн 05 дугаар анги;
Гутгаар байранд 20 оноогоор Дотоодын цэргийн 805 дугаар анги тус тус тэргүүллээ.