"САР ШИНЭ-2024" НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЯВАГДАЖ БАЙНА
Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар улсын хэмжээнд явагдаж байгаа "Сар шинэ-2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн алба хаагчид болон хугацаат цэргийн алба хаагчид нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэн иргэд олноор төвлөрсөн томоохон зах, худалдаа үйлчилгээний газруудад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.
Иргэд та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, олон нийтийн газар, зах худалдаа үйлчилгээний газруудаар явахдаа хувийн эд зүйлээ хулгайд алдахаас сэргийлж, сонор сэрэмжээ бүү алдаарай.