АЛБА ХААГЧДАД ЦОЛ , ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан Дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар 14, Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 4, Дотоодын цэргийн штабын шагналаар 39 алба хаагчийг шагнасныг гардуулан баяр хүргэлээ.
Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар хурандаа цолоор 1, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар дэд хурандаа цолоор 2, хошууч цолоор 3, ахмад цолоор 1, ахлах дэслэгч цолоор 11, дэслэгч цолоор 11, тэргүүн ахлагч цолоор 1, сургагч ахлагч цолоор 16, Дотоодын цэргийн штабын даргын тушаалаар ахлах ахлагч цолоор 9, ахлагч цолоор 22 алба хаагчийг шагнаж, цол, шагнагдлаа.
Нийт цол, шагналаар шагнагдсан алба хаагчдадаа баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье.