ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН “ГАР БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-ийг тохиолдуулан хошууч генерал А.Думбурайн нэрэмжит цэргийн гавьяаны одонт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн нэрэмжит Дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах "Гар бөмбөг"-ийн тэмцээн Хүч спорт хорооны зааланд зохион байгуулагдан явагдаж, баг тамирчид эн тэнцүү өрсөлдөж аваргууд тодорлоо.
Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний анги, салбараас гадна орон нутгийн анги, тусгай салбаруудын нийт 11 багийн 96 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос:
Эрэгтэй багийн тэргүүн байранд Дотоодын цэргийн 810 дугаар анги;
Дэд байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги;
Гутгаар байранд Дотоодын цэргийн штаб;
Эмэгтэй багийн тэргүүн байранд Дотоодын цэргийн 05 дугаар анги;
Дэд байранд Дотоодын цэргийн 805 дугаар анги;
Эрэгтэй шилдэг тоглогчоор Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, ахлагч Л.Сүхбаяр;
Эмэгтэй шилдэг тоглогчоор Дотоодын цэргийн 810 дугаар ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Оюунгэрэл;
Багийн нийлбэр дүнгээр Дотоодын цэргийн 805 дугаар анги шалгарч шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Баг тамирчдынхаа цаашдын спортын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсье.