“ДОТООДЫН ЦЭРГИЙН УДИРДАХ АЖИЛТАН-2024” МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙГЭЭР ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны 03-р сарын 29-ний "Сургалт зохион байгуулах тухай" А11 дүгээр тушаалын дагуу “Дотоодын цэргийн удирдах ажилтан-2024” мэргэжил арга зүйгээр хангах сургалт өнөөдөр /2024.04.01/ Дотоодын цэргийн 805 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдаж байна.
Тухайн сургалтад Дотоодын цэргийн байгууллагын төв орон нутгийн удирдах албан тушаалтнууд хамрагдаж байгаагаараа онцлог юм.
Энэхүү сургалт нь 3 /2023.04.01-04.03/ өдөр үргэлжлэх ба эхний өдөр Дотоодын цэргийн бүтэц зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбоотойгоор удирдах бүрэлдэхүүнд "Дотоодын цэргийн байгууллагын бодлого", "Удирдлагын манлайлал хувь хүний хөгжил", "Үйл ажиллагаанд анхаарах асуудал" зэрэг дэд сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
Сургалтын 2 дахь өдөр алба хаагчдыг 05 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцуулах, "Чингис хааны музей"-г үзэж сонирхуулах бол сургалтын 3 дахь өдөр Дотоодын цэргийн 2024 оны аварга шалгаруулах "Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн"-ийг үзэж сонирхсоноор өндөрлөх юм.