НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДОТООДЫН ЦЭРГИЙН ТУСГАЙ САЛБАР НЭЭГДЛЭЭ
Дотоодын цэргийн командлагчийн 2024.04.09-ний өдрийн "Обьектын хамгаалалт шилжүүлэх тухай" /А12/ дугаар тушаалыг хэрэгжүүлж Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ундны усны эх үүсвэрийг хамгаалах цэгийг хүлээлцүүлэх ажлыг Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонгоор ахлуулсан, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхбаатар, "Чандмань налайх" орон нутгийн өмчид аж ахуйн төрийн үйлдвэрийн газрын захирал Д.Ганзориг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Б.Бекболат, мөн ангийн салбарын захирагч Н.Болд, ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Т.Мөнгөнцэцэг, 836 дугаар тусгай салбарын захирагч, ахлах дэслэгч М.Даваажав болон тус дүүргийн цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, хамгаалуулагч байгууллагын ажилчдыг байлцуулан хүлээлцүүлэх ажлыг зохион байгууллаа.
Мөн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Алтангэрэлд шинэ тусгай салбарын үйл ажиллагааг танилцуулан хамтран ажиллах талаар санал солилцож, орон нутгийн удирдлагаас Дотоодын цэргийн үйл ажиллагааг дэмжиж, ажиллах талаар саналаа илэрхийлсэн юм.