ДОТООДЫН ЦЭРГИЙН 816 ДУГААР АНГИЙН БАЙЛДААНЫ ТУГИЙГ ГАРДУУЛЖ ӨГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/67 дугаар тушаалаар Дотоодын цэргийн 816 дугаар ангид "Монгол Улсын Төлөө" "Дотоодын цэргийн 816 дугаар анги" гэсэн үндэсний бичиглэлтэй байлдааны тугийг үнэмлэхийн хамт гардуулж өгөх арга хэмжээ өнөөдөр /2024.04.10/ зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Цэргийн алба-сургалт, хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Лхагвадорж, 816 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Гантөмөр, 821 дүгээр тусгай салбарын захирагч, дэд хурандаа Б.Бүдрагчаа болон Дотоодын цэргийн штабын даргын зөвлөлийн гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах анги, байгууллагын удирдлагууд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдлагууд, "Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц" ТӨХК удирдлагууд, бэлтгэл чөлөөнд гарсан ахмад дайчид оролцлоо.
Цаашид эрхэмлэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлгэдэл болсон байлдааны тугаа хайрлан хамгаалж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, сургалт бэлтгэл, цэргийн албандаа өндөр амжилт гаргахыг тус ангийн нийт бие бүрэлдэхүүнд уриаллаа.
Төгсгөлд нь Дотоодын цэргйин штабын дарга, бригадын генерал Р.Чингис алба хаагчидтай чөлөөт уулзалт хийж, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулах арга хэмжээ зохион байгууллаа.
МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН СҮР ХҮЧ, СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.