ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ДУНД “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-НИЙ АВАРГА БАГ ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулагч байгууллагуудын ахлагч нарын дунд чуулга уулзалт, сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээ, урлаг, спортын уралдаан, тэмцээн, сайн үйлс, хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын чиглэлээр олон ажлыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулж байгаа “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний аварга баг шалгаруулах тэмцээн өнөөдөр /2024.04.12/ Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны зааланд эхэллээ.
Тэмцээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 44 тамирчид оролцож байна.
Тэмцээний нээлтэд:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор
- Зэвсэгт хүчний Жанжин штабын тэргүүн ахлагч Г.Баасан
- Кибир аюулгүй байдлын цэргийн командлагч хурандаа Ж.Молорболд
- Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд бөгөөд, хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд
- Тусгай хүчний цэргийн командлалын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Жавхланбаяр
- Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах
- Дотоодын цэргийн штабын Санхүү ар талын газрын дарга хурандаа Ж.Мөнхсолонго
- Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газрын дарга, хурандаа Ч.Цогбаяр
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд бөгөөд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.Ариунболд
- Төрийн тусгай хамгаалалтын газрын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Баярмагнай
- Цагдаагийн ерөнхий газрын Хүч спорт хорооны дарга, цагдаагийн хурандаа П.Энхтогтох
- Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын орлогч дарга хурандаа Б.Очхүү
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат
- Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн ахлагч, тэргүүн ахлагч М.Гансүх нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, тэргүүн ахлагч нарын төлөөлөл оролцлоо.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүний дунд зохион байгуулж буй “Ширээний теннис”-ний аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа нийт ахлагч бүрэлдэхүүндээ амжилт хүсье.