МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ГЕНЕРАЛ Г.БОЛОР ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсад генерал цол бий болсны 80 жилийн ойг угтаж “Алба хаагч Таны төлөө аяны хүрээн”-д Монгол Улсын анхны эмэгтэй генерал Г.Болор дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаатай өнөөдөр /2024.04.16/ танилцаж, алба хаагчидтай уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтад Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дэд бөгөөд Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Н.Мөнх-Итгэл, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Энхбадрах, Цэргийн алба, сургалт-хамтын ажиллагааны газрын дарга, дэд хурандаа М.Батзориг болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр бригадын генерал Г.Болор алба хаагчдад цэрэг эх оронч сэтгэлгээ, эмэгтэй алба хаагчдын үлгэр дуурайлал, манлайлал бие болгох, нийтэч нэгдмэл уур амьсгалыг бэхжүүлэх чиглэлээр өөрийн арвин туршлагыг хуваалцаж, үнэ цэнтэй зөвлөгөө өгч, алба хаагчдын сонирхсон асуултад хариулсан юм.
ЭРХЭМ БРИГАДЫН ГЕНЕРАЛ ТАНД МОНГОЛ УЛСАД ГЕНЕРАЛ ЦОЛ БИЙ БОЛСНЫ 80 ЖИЛИЙН ОЙН МЭНДИЙГ ДОТООДЫН ЦЭРГИЙН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ХҮРГЭЕ!