ДОТООДЫН ЦЭРГИЙН 832 ДУГААР ТУСГАЙ САЛБАР БАЯНХОНГОР АЙМГИЙН УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙГ ХАМГААЛАЛТАД АВЛАА.
Монгол Улсын Засгийн газрын 35 дугаар тогтоолоор Баянхонгор аймгийн Баянхонгор хотын ус хангамжийн эх үүсвэрийн барилга, байгууламжийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ.
Үйл ажиллагаанд Дотоодын цэргийн штабын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго, 832 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Д.Гончигсүрэн, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр, "Чандмань Баянхонгор ХК"-ийн захирал М.Мөнхбат, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбаяр, тус аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцлоо.
Мөн Дотоодын цэргийн Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Ж.Мөнхсолонго "Чандмань Баянхонгор ХК"-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Дотоодын цэргийн 832 дугаар тусгай салбарыг Баянхонгор аймагт шинээр байгуулснаар улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ орон нутагт ажлын байрыг шинээр бий болгож орон нутгийг дэмжих төр, засгийн бодлого, аймаг орон нутгийн хөгжлийн болон аюулгүй байдлын зорилтыг хангахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой юм.